Монцамэ
17 өдрийн өмнө

Александр захарченкогийн амь насанд халдсан байна

     ДОНЕЦК. /ТАСС/. Баасан гарагийн орой Донецк хотын төвийн нэгэн зоогийн газар болсон дэлбэрэлтэд өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын /БНДАУ/ засаг захиргааны тэргүүн Александр Захарченко бие хамгаалагчийн хамт амь үрэгдсэн байна. БНДАУ-ын хууль хамгаалах байгууллагууд уг халдлагыг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж буй хэд хэдэн хүнийг баривчилсан ба тэд энэ хэрэгт Украины засаг захиргаа холбоотой гэж мэдэгдсэн ажээ.

Украины аюулаас хамгаалах алба Донецк хотод болсон дэлбэрэлтэд ямар нэгэн холбоогүй болохоо мэдэгдсэн байна.

БНДАУ-ын засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Дмитрий Трапезниковын мэдэгдсэнээр, энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хүмүүс уг хэрэгт Украины тал холбоотой болохыг нотолсон мэдүүлэг өгч байгаа аж. “Захарченкогийн амь насанд халдсантай холбогдуулан тус бүгд найрамдах улсын нийт нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаад байгаа бөгөөд бүх гудамжинд эргүүл гаргасан болохоор ард иргэд тайван байж болно” гэж Дмитрий Трапезников тэмдэглэсэн байна.

Мөн уг дэлбэрлтэд өртөн гэмтэж бэртсэн 12 хүнийг эмнэлэгт хүргэсэн ажээ.