Х.Ариунбаяр
2018-06-08 18:03

ДАШТ-ыг өнжиж байгаа шилдэг тамирчид

   Хөлбөмбөгийн ертөнц дахь хамгийн том баяр, наадам бол яахын аргагүй ДАШТ мөн билээ. Удахгүй эхлэх энэ цаг мөчид улс улсын шигшээ багууд шилдэг гэсэн 23 тамирчдаа дуудаж, шилдэгийн шилдэг 32 улс өрсөлдөх гэж байна.

Харамсалтай нь Шигшээдээ багтаж чадаагүй тамирчид эх орноо дэмжихээр сэтгэл гонсгор хүлээж буй бизээ.

Бэртэл гэмтэл, дасгалжуулагчтайгаа үл ойлголцсон байдал, тактикт тохирохгүй гэсэн олон шалтгаанаас болж гэртээ үлдсэн шилдэг тамирчдыг жагсаан бичлээ.

16. Златан Ибрахимович

Хэл ам, хэрсүү яриагаараа алдартай Швед эр энэ жил Манчестер Юнайтедаас АНУ-г зорьж ЛА Галаксид очсон билээ. Тэрээр очсон даруйдаа нэгэн гайхалтай гоолыг оруулж хэн гэдгээ харуулсан. Карьертаа Малмо, Аяакс, Ювентус, Интер Милан, Барселона, АС Милан, ПСЖ, Манчестер Юнайтед багуудад тоглож нийт 32 цом хүртэж 4 өөр улсын лигийн аварга болж байсан. Златан эх орныхоо төлөө 116 тоглож 62 гоол оруулж 2016 онд шигшээгээсээ зодог тайлах шийдвэр гаргасан билээ. Гэхдээ энэ жил Швед дэлхийн аваргад орвол эргэн шигшээдээ тоглож магадгүй гэсэн цуу яриа хэвлэл мэдээллээр дэлхий өнцөг булан бүрт түгсэн юм. Харин энэгүү мэдээг хэдэн сарын өөрөө няцаасан билээ.

17. Мауро Икарди

Интер Миланы багийн ахлагч, довтлогч Икардиг Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч 23 тамирчны нэрсэд багтаасангүй ээ. Тэрээр 2013 онд Сампдориагаас Интерт 6.5 сая ерогоор зарагдсан бөгөөд 159 тоглолтонд 100 гоол хийгээд байна. Энэ улиралд 29 гоол оруулж багаа Италийн лигийн 4-р байрт шалгалруулж аваргуудын лигийн эрх авсан билээ. Аргентиний дасгалжуулагч Хорхе Сампаоли түүний оронд Гонзола Игуайн, Леонэл Мэсси, Серхио Агуэро гэсэн 3 топ зэрэглэлийн довтлогч нарыг илүүд үзэж түүнийг дуудсангүй ээ.

18. Жое Харт

Жое Харт 2011 оноос Манчестер Ситигийн өмнөөс тоглож тэрхүү жилдээ багийнхаа шилдэг тоглогчоор шалгарч лигийн аварга 2 удаа болж байсан. Гэвч 2016 онд Пеп Гуардиола Ситид ирсэнээр түүний байр суурь нь ганхаж Италийн Торинод 1 жил зээлээр тоглосон ч дахин түүнийг зээлээр Вест Хэм Юнайтедруу явуулсан. Энэ улирал Харт тийм ч сайн тоглож чадалгүй Английн шигшээд дуудагдаж чадсангүй. Тэрээр Гурван арслангуудын өмнөөс 75 тоглолтонд гараанд гарч 2012, 2016 оны ЕАШТ, 2014 оны ДАШТ-д хаалгаа манж байсан билээ.

19. Луйш Нани

Спортинг Лисбон клубээс карьераа эхлүүлж 2007 онд 25.5 сая еврогоор Манчестер Юнайтедад ирж байсан. Тэрээр Криштиану Роналдуг 2009 онд Реал Мадридруу явсанаас хойш Улаан чөтгөрүүдийн гол тоглогч болж Премьер лигт 2 удаа түрүүлж нийт 4 удаа лигийн аваргагаар шалгарч байсан.Хамгийн том амжилт нь 2016 оны ЕАШТ-д шөвгийн дөрвийн тоглолтонд Велсийн эсрэг 1 гоол оруулж 2-0 харьцаатай хожиход хувь нэмрээ оруулж Португалийн шигшээтэйгээ түрүүлж байсан билээ. Энгэхдээ Криштиану Роналду түүнд ЕАШТ-ээр авсан шагналаа дурсгал болгон өгж байсан юм