О.Энхмаа
2018-06-08 17:10

Зуны зугаатай өдрүүдийг ЗУСЛАН явж өнгөрүүлцгээе

     Шинэ найз нөхөд, хөгтэй хөгжилтэй цаг мөч, авьяас чадвар шаардсан үйл ажиллагаа, цэвэр агаар гээд л ай даа зуслан сайхан даа…

Энэ зун нийслэлийн хэмжээнд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваад байгаагаас хүүхдүүдийн хамгийн их явах дуртай зуслангуудын талаарх мэдээллийг хүргэе.

 

  1. Сонгино хайрхан дүүрэг

ОУХНайрамдал төв

Байршил: СХД-ийн Баянголын ам

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 02-ноос эхний ээлж эхлэж сүүлийн ээлж наймдугаар сарын 25-нд дуусна.

Үнэ: 155,500-327,000 төгрөг /тухайн ээлжээс шалтгаалж өөр төлбөртэй/

Холбогдох хаяг: nairamdal.mn

Нарс зуслан

Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа "Баян Согоот"-ын ам

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-нд эхлээд наймдугаар сарын 24-нд дуусна

Үнэ:Өдрийн 28,000-30,000 төг

Холбогдох утас: 99096109

Хүүхдийн багтаамж: 180-240

  1. Сүхбаатар дүүрэг

Маргаашийн хөгжил зуслан

Байршил: Улаанбаатар хотын төв цэгээс 26 км зайнд Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сэлбэ зуслангийн Гүнжийн аманд

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын дундаас эхлэнэ

Үнэ: Одоогоор тодорхойгүй

Холбогдох утас: 9910-7986

Ундраа зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш 3 км-ийн зайд

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

Үнэ: 160,000 төгрөг /нэг ээлж/

​Холбогдох утас: 9907-2318

 

  1. Баянзүрх дүүрэг

Сансар зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 38 км зайтай, БЗД-ийн Гачууртын Шар хоолойн аманд

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхлэнэ

Үнэ: 162,000 төгрөг

Холбогдох утас: 99279292

Галакси зуслан

Байршил: Улаанбаатар хотоос 28 км зайд БЗД Гачуурт Баянтөхөмийн ам

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нд эхлээд наймдугаар сарын 11-нд дуусна

Үнэ: 180,000-220,000 төгрөг /нэг ээлж/

Холбогдох утас: 9902-6644

Хүүхдийн багтаамж: 180-200

 

  1. Налайх дүүрэг

Нарлаг зуслан

Байршил: Мэлхий хадны ойролцоо

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 8-наас эхэлнэ.

Үнэ: Нэг ээлж /6-7 хоног/ 175,000 төгрөг

Холбогдох утас: 9908-3378

Хүүхдийн багтаамж: 180-240

Жавхлант зуслан

Байршил: Хотоос 63 км, Мэлхий хадны ойролцоо /Нарлаг зуслангийн хажууд/

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 9-нөөс эхэлнэ

Үнэ: 180,000 төгрөг /нэг ээлж/

Холбогдох утас: 9609-7985

Хүүхдийн багтаамж: 200-280

Өгөөмөр Заан зуслан

Байршил: Тэрэлжийн ам, УБ хотоос 55 км зайд оршдог.

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ

Үнэ: 170,000 төгрөг /нэг ээлж/

Холбогдох утас: 9191-0192

Хүүхдийн багтаамж: 250-300

 

  1. Багануур дүүрэг

Тэмүүлэл зуслан

Байршил: Багануур дүүргийн төвөөс 17 км

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

Үнэ: одоогоор тодорхойгүй

Холбогдох утас: 9562-8087

Хүүхдийн багтаамж.100-150

Дээрх зуслангуудаас гадна хувийн хэвшлийн хэд хэдэн зуслан ч мөн үйл ажиллагаа явуулах юм байна.

Үүнд "Ирээдүйн эзэд", Төв аймагт Цагааннуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор гэх мэт зуслангууд орж байгаа юм.

Цоглог зуслан (англи хэлний сургалттай зуслан)

Байршил: Төв аймгийн 290-р өртөө

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

Үнэ: 10 хоног 250,000

Холбогдох утас: 8800-8870

Шонхор зуслан (цэрэгжүүлсэн спорт амралтын зуслан)

Байршил: Улаанбаатар хотоос 130 км зайд оршдог учир галт тэргээр аялан очно

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 12-ноос эхэлнэ

Үнэ: өдрийн 25,000-28,000

Холбогдох утас: 8800-8870

Хайрын билэг зуслан (спорт зуслан)

Байршил: Цонжин болдог Чингис хааны морьт хөшөөний зүүн талд

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 19-нөөс эхэлнэ

Үнэ: өдрийн 22,000-25,000

Холбогдох утас: 9511-3330

Мөрөөдөл зуслан

Байршил: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хэнтий нурууны баруун өмнөд салбар уулсад далайн төвшинөөс дээш 1200м өндөрт Түшээ гүн Баянголын үзэсгэлэнт хөндийд байрладаг

Үйл ажиллагаа: Зургаадугаар сарын 10-наас эхэлнэ

Үнэ: 220,000-280,000

Холбогдох утас: 11-312895