Б.Гочоосүрэн
2018-06-08 16:36

Цөлжилт Монголыг хэмлэсээр


Дэлхийн дулаарал олон сөрөг үр дагаварыг авчирсан үүний нэг том илрэл нь цөлжилт. Нарны хэт ягаан туяаг шингээдэг озон цоорсноор эко систем алдагсан юм.

Эко систем бол өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо билээ. Энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо аж.

Энэ системийн багахан хэсэг нь алдагдахад  мөхөл рүү ойртох аюулд өртдөг. Дэлхийд 20-р зуунаас эхлээд өнөөг хүртэл үйлдвэрлэл, тариалалт , гээд бүгд эрчимжсэн гэнэ. Янз бүрийн техникээс гарч буй хорт бодис, хлорфторт нүүрстөрөгч хий озоны давхаргыг  цоолдог байна.


Дэлхийн дундаж температур өсөж ургамал ургах нөхцөлийг боож гол мөрнийг ширгээхэд хүргэдэг. Хэт халуун болсноор гол мөрөн ширгэснээр цөлжилтийг бий болгодог.  Усгүй нөхцөлд ямар ч амьд биет амьдарч чадахгүй, газар орон хурайшин гандаж хөрс хатуурдаг нь цөлжилтийг үүсгэдэг том аюултай байна.
 

Цөлжилт Монголд ямар байгаа хэр хор хөнөөлтэйг та мэддэг үү?

НҮБ-ын  Байгаль орчны сан Цөлжилттэй тэмцэх конвэнцэд 1996 онд нэгдсэн. Монгол орон 1,566,600 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.Үүний  77.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртсөн бөгөөд үүнээс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд, 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
 

Эдгээрээс нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд
-Ховд аймгийн Мянгад, Дөргөн
-Увс аймгийн Өмнөговь
-Завхан аймгийн Сантмаргац
-Говь-Алтай аймгийн Халиун
-Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт
-Төв аймгийн Баяндэлгэр
-Хэнтий аймгийн Дархан, Баянхутаг
-Дорнод аймгийн Матад, Чулуунхороот, Гурванзагал, Халхгол,гэх нутгууд багтаж байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчтэй зэрэглэл бүхий газруудын тархац нутаг нэлээд өөрчлөгдсөн буюу ялангуяа нэн хүчтэй зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн.   
Монгол орны сүүлийн 70 жилийн агаарын дундаж температур 2.140С дулаарсан нь дэлхийн сүүлийн 100 жилийн (0.740С) дунджаас 2-3 дахин их байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж усны нөөц хомсдож ган зуд элбэгших болсон. Монгол улсад нийт 5128 гол горхи байгаагаас 852 гол горхи ширгэсэн гэж  усны хэрэг эрхлэх газраас мэдээллэсэн. Экологийн тэнцвэрт байдал дан ганц байгалаас бус биднээс болж ихээхэн хэмжээгээр алдагдаж байгаа. Уул уурхайн компаниуд  олборлолт хийхдээ голын уснаас их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь урсацыг сааруулж ширгээхэд хүргэдэг. Ихэнхи хувь нь хүний буруутай үйл ажилгаанаас болж ширгэсэн.
Хөрсний бүтцийг доройтуулах хүнд машин техник, зохисгүй технологийг газар тариаланд нэвтрүүлэх явдал юм.  Элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах нь эргээд дахин ногоо ургах тариалан эрхлэх боломжгүй байдаг. Сэндийчсэн хөрс нөхөн сэргээгддэггүй учир хатаж хуурайшсан хөрсөн дээр цөлжилт бий болдог ажээ.

Хэрвээ энэ хэвээр ямар нэг арга хэмжээ авалгүй байсаар байвал 2080 онд монгол 80 хувь нь цөл болох аюултай НҮБ-ын  байгаль орчны хөтөлбөр анхааруулсан билээ. Бидний хэрэгжүүлэх авах арга хэмжээнээс шалтгаалж амьдрах газраа элсэн далайгаар дүүргэх үү?. Эсвэл энэ хэвээр нь үлдээх үү? гэдэг сонголтыг хийхэд тулж ирсэн байна.

Цөлжилттэй тэмцэх хамгийн энгийн арга бол ногоон хэрэм буюу мод болоод байгаа юм. Хүн нэг бүрийн оролцоо чухал гэдгийг санаж дор бүрнээ хичээх ёстой.  Мод нь элсны нүүдэл болон газрын хуурайшилтаас сэргийлж эрүүл байхад нь нөлөөлдөг. Элсийг зөөж буй салхины хүчийг саармагжуулснаар цөлжилтөөс бүрэн хамгаалж чадна. Байгаль эхийн хамгийн том дайсан нь хүмүүс бидний буруу үйл ажиллагаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй.