Х.Ариунбаяр
2018-06-08 14:42

Фантази тоглоод авто машин хожих боломжтой

      ДАШТ эхлэхээс өмнө та ФИФА-ын албан ёсны сайтаар орж Fantasy FIFA World Cup 2018 тэмцээнд оролцоод түрүүлбэл :

  • Kia Sportage 2018
  • ULED TV
  • FIFA 18 PS4 platform-д зориулсан хувилбарыг хожих боломжтой юм.

Энэ тэмцээн нь 6 хоногийн дараа бүртгэл нь хаагдах тул яаараарай.

Таньд 100 евро өгж үүгээрээ багаа багаа бүрдүүлж бусад улс орны хүмүүстэй өрсөлдөнө. Та 100 евронд 15 тоглогч багтааж авах бөгөөд таны сонгосон тамирчид сайн тогловол их оноо цуглуулах боломжтой юм. Хамгийн үнэтэй тамирчид нь Криштиану Роналду, Леонэл Мэсси, Неямар нар 12 еврогоор үнэлэгдсэн байна. Мөн хүмүүсийн хамгийн их сонгосон тоглогчоор Марсело 39.8%, Мэсси 30.4, Киммех 30% нар нэрлэгджээ.