Х.Ариунбаяр
2018-06-08 13:23

Ерөнхий сайд "Талын салхи" наадамд оролцоно

     Энэхүү наадам нь НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ-уудтай хамтран дөрөв дэх жилдээ болно.

Наадамд ОХУ, БНХАУ, Өвөр Монголоос мото спорт сонирхогчид оролцох аж. Хятадаас 7 клубын 44, ОХУ-аас 10 клубын 100 орчим мотоциклчин иржээ. Харин Монголоос 15 клубын 350 орчим мотоциклчин “Талын салхи”-д оролцох талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт 790 гаруй мотозиклчид оролцохоор төлөвлөжээ.

Наадмын үеэр 300 мотоциклийн үзэсгэлэн болж, хамтлаг дуучдын тоглолт Тэрэлжид зохион байгуулагдана.