Х.Ариунбаяр
2018-06-08 13:02

ШХАБ-д яагаад элсэж болохгүй вэ ?

     Олон улсын харилцааны судлаач, Элчин сайд асан Д. Баярхүү ШХАБ-ийн тухай өөрийн байр сууриа илэрхийлэв

2016 оны хавар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчилсан. Хэлэлцээрт би гадаад хэргийн яамд байсны хувьд сууж байлаа. Яг бид нарын нүдрүү харж байгаад эгц ЖИЛД 3000 дүрвэгчдийг Сири, Ирак, Афгинстанаас хүлээж ав гэхэд манай Гадаад Хэргийн Сайд Пүрэвсүрэн байсан. Бид төвийг сахчихсан Арабын мөргөлдөөнд ороогүй, энэ лалын мөргөлдөөнд бид хамааралгүй харин энэ хямралыг зохицуулахад бид хониний мах эхлэж үнэгүй өгье дараад нь худалдья гэж хэлээд амын тагласан. Дараа нь ганцаарчилсан уулзалт дээр та нар 3000 дүрвэгсдийг авахгүй болвол жилд 5 сая долларыг Дэлхийн дүрвэгсдийн хямралыг зохицуулахад тушаа гэхэд дахиад л төвийг сахисан улс гээд бултчихсан.

 

Манай улс төвийг сахих бодлоготойн ачаар, ЖИЛ БҮР Сирийн 3000 дүрвэгч авах, 5 сая доллар төлөхөөс татгалзах эрх үүссэн

Монголын гуравдагч хөршийн харилцаа танагдана. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа улсынхаа гадаад бодлогоос илүү сайн хөгжсөн. Дэлхийн 50, 60 оронтой харилцдаг, Натод салбар гишүүнчлэлтэй. Энэ бүхэн хаагдана.

Казахстанд АНУ-ын 500-600 компани хөрөнгө оруулсан. Узбекстан, Казахын нэгэн адил АНУ-н иргэдийг визгүй зорчуулах эрх олгосон нь Оросын Гадаад Хэргийн сайд Лавровыг галзууруулах шахаж байна. Эдийн засгийн хувьд сул дорой Монгол, ШХАБ-н гишүүн орон болох нь барууны хөрөнгө оруулалт татах, цэрэг стратегийн салбарт хамтрахад аюултай дарамт үүрнэ.

Эх сурвалж - https://www.youtube.com/watch?v=Md5fj5MoB-Q