Монцамэ
2018-06-04 10:13

Төв цэнгэлдэхэд НААДМЫН бэлтгэл хийх боломжийг олгожээ

     Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болжээ. Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм.

Тодруулбал, өнөөдөр 17-20 цагийн хооронд эхний бэлтгэл болох бол зургадугаар сарын 10-ны өдөр 09-12 цагт бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ.

Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцуулахыг МҮБХ-ноос уриалж байгаа юм.