Ш.Номин
2017-09-24 23:43

Ерөнхийлөгч МЭДЭГДЭЛ хийв

         Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд мэдээлэл хийж, НҮБ-ын 72 дугаар чуулганд оролцоогүй шалтгаанаа тайлбарлав.
 
Тэрбээр “НҮБ-ын энэ удаагийн 72 дугаар чуулганд миний бие заавал оролцох шаардлагагүй. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил явсан. Энэ жил "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Франц, Орос, Герман улс ч оролцоогүй байгаа.
 
Манай улсын тухайд, Засгийн газар маань огцорчихсон байдалтай байна. Мөн цаашид бид гадаад айлчлалууд Монголд ямар үр ашигтай вэ гэдгийг судалсны үндсэн дээр явдаг болно” гэв.
22