Супер сугалааны тохиролд 49065302 дугаар гарсан ч азтан тодорсонгүй

Нийтэлсэн: Монцамэ| @montsameMN | 2017-08-21 22:30

НӨАТ-ын урамшууллын өчигдрийн үндсэн сугалааны тохиролд 70,470.451 дугаар тодорч ДӨРВӨН сая төгрөгийн 11 азтан тодорлоо. Сугалаагаар нийт 12,665 баримт тохирсон бөгөөд үүнээс 3 орон таарч 20 мянган төгрөгийн азтан 11371, 4 орон таарч 100 мянган төгрөгийн азтан 1187, 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан 96, 6 орон таарч 4 сая төгрөгийн азтан 11 тодорлоо.

Харин 400 сая төгрөгийн шагналын сантай супер сугалааны тохиролд 49065302 гарсан ч азтан тодорсонгүй.