03.21-04.19

2018 оны 1-р сар

Энэ сарын эхээр зарим нэг хонийнхонд төвөгтэй нөхцөл байдал үүсэх ба тэд найз нөхөддөө тоогдохгүй, үл тоомсорлогдож байгаа юм шиг мэдрэмжийг мэдрэх болно. Таны олж байгаа мөнгө асуудлыг шийдэж чадахгүй ч гэр бүлийнхнийхээ санааг зовоосны хэрэггүй. Танд асуудал бэрхшээл ямар ч сэтгэгдэл төрүүлсэн хэрүүл маргаанаас холуур яваарай. Хэрэв ажил дээр чинь төвөгтэй асуудал үүссэн бол байдал эхлээд нэлээд муудаж байж дараа нь дээшлэх шинжтэй. Ямар нэг өөрчлөлт хийхийн өмнө эхлээд ул суурьтай бодож байж шийдэхгүй бол цочмог алхам хийх эрсдэл нэлээд өндөр байна. Бизнес эрхлэгч хонинхон өөрсдийн гоц чадваруудыг мөнгө хийх авъяас болгон ашигла. Ажил төрөлтэй холбоотой асуудал санхүүгийн хямралаас болж саатна. Нэгэнт олохгүй байгаа мөнгөний хойноос битгий шаналаарай. Өөрийгөө хүрээлэн буй өндөр хананаас гарч жаахан цэвэр агаар амьсгал. Богино хугацааны аялал эсвэл шаардлагатай ажил хэрэг тань танд өөрийн хүч тэнхээгээ дээшлүүлэхэд тань туслах болно. Хайр дурлалын холбоо танд өөр шинэ зүйлсийг бодогдуулна. Хайр дурлал болон алжаал ядаргаагаа тайлахад аль болох их цаг зарцуул.

2018 он

Ирэх онд хонинууд амжилтад хүрэх магадлал өндөр байх болно. Ангараг гариг тэдэнд амжилтад хүргэх дайчин шинж чанарыг үүсгэх төлөвтэй. Гэвч тэдэнд анхны төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагууд гарч ирэх болно. Санчир гараг хонины ордны одон гаригийг дамжин өнгөрснөөр тэд ажил төрлөө бүтээхэд нь олон саад бэрхшээлүүд тохиолдоно. Түүнчлэн энэ ордныхон эргэн тойрны хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, гэнэтийн уур хилэн, сэтгэл хөдлөлөө дарахыг сануулж байна. Мэдээж энэ нь өөрийн толгойгүй яв гэсэн үг биш юм. Харин нөхцөл байдлыг бодитоор харж, тайван байгаа үедээ олон талаас нь бодож үзсэний үндсэн дээр ямар нэг шийдвэр гаргахыг зөвлөж байна. Гуравдугаар сард төрсөн хонинууд өөртөө итгэх итгэлгүй болж байнгын эргэлзсэн байдалд орох тул тэднээс шийдэмгий байдал их шаардана. Харин дөрөвдүгээр сард төрөгсөд ийм төрлийн асуудалтай бага тулгарах аж. Ер нь хонинуудад ирэх жилийн төгсгөл буюу 11 болон 12 дугаар сар их ээлтэй байх ажээ.

Цаг агаар
Валютын ханш

Доллар

USD

2,419

/2,419

Юань

CNY

379

/379

Рубль

RUB

40

/40