close
Эдийн засаг

Нефтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ

        "Роснефть" БНХАУ- тай Казахстаны нутгаар дамжуулан нийлүүлдэг нефтийнхээ хэмжээг нэмэгдүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар тус компанийн сайтад мэдээлжээ. 

Үүнээс гадна уг хэлэлцээрээр 2013 онд байгуулсан гэрээнийхээ үйлчлэх хугацааг 2023 он хүртэл сунгахаар тусгасан байна. Уг гэрээгээр нийлүүлэх нефтийн нийт хэмжээ 10 жилийн дотор 91 сая тоннд хүрэх аж.

2005-аас 2016 онд  «Роснефть» Хятадтай удаан хугацааны хэд хэдэн гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрийн хүрээнд 95 тэрбум давсан долларын  үнэ бүхий 186 сая гаруй тонн нефть нийлүүлжээ. 

Удаан хугацааны гэрээнүүдийн хүрээнд нийт нийлүүлэлтийнх нь хэмжээ 700 сая тонныг давах аж.

Өнгөрсөн сарын 24-нд  «Роснефть»-ийн Захирлуудын зөвлөл 2016 оныхоо ажлын дүнг баталжээ. 

Тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечин хэлсэн үгэндээ дэлхийн эрчим хүчний зах зээл урьд өмнө үзэгдээгүй ихээр хэлбэлзэж байсан ч манай компани тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Mongolian Economy

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү