close
Нийгэм

Мөрөн Нисэх буудалд “FOD Walk” арга хэмжээ зохиогдож уриалга гаргалаа

        Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр 2017 оны эхний ажил болох “FOD Walk” арга хэмжээг “Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагджээ. 

“FOD Walk” арга хэмжээг олон улсын өндөр зэрэглэл бүхий нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд уг арга хэмжээг нэвтрүүлснээр нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд нөлөөлж болох гадны аюултай биетийг илрүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад зурвасны засвар, арчлалтыг сайжруулах, аэродромын хамгаалагдсан бүс доторх өвс ургамал, шувуу болон мэрэгч амьтадтай тэмцэхэд ажилтан бүрийн үүрэг оролцоог бий болгох, спорт, эрүүл мэндийг дэмжих нөхцөл бүрдэх юм. 

Мөрөн нисэх буудлын хувьд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нислэгийн зурвас дээрх зарим нэг зөрчил дутагдлуудыг илрүүлэн, залруулах арга хэмжээг авсан нь үр дүнтэй ажил болж цаашид уг арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Ийнхүү орон нутгийн бусад нисэх буудлуудад “FOD Walk” арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг Мөрөн нисэх буудлын зүгээс уриалж байна.

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү