close
Нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагууд АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ нэгдэж эхэллээ

Энхжинмөнх Ихэрсувд

Сэтгүүлч

5 сарын өмнө

VIEW.mn  УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БАЙНА.


        GoGo мэдээний агентлаг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалж байна.

ЗОРИЛГО

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах. Public awareness буюу олон нийтэд мэдэгдэх, олон нийтийг нэгтгэх шаардлагатай болжээ. Учир нь одоо учраад байгаа аюултай нөхцөл байдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа учир өөрсдийгөө хамгаалахгүй, аюулыг ухаарахгүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА: 

Телевизүүд тарааж өгсөн утааны дүрсийг, текстийн хамт нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт эфиртээ 30 секундын хугацаатай барих. Видео шторкыг ЭНДЭЭС татан авна уу. /http://share.hiub.mn/download.htm?id=1kchj0p7ncmi2lr68prtt5hb0b/

Сонингууд нэгдүгээр сарын 11-ний дугаарын тэргүүн нүүрэндээ нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтлэх фотог ЭНДЭЭС татан авна уу. /http://gstat.mn/newsn/resource/utaa.jpg-09012017-1483943465-307710922.jpeg/ 

Сайтууд нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт тэргүүн онцлохдоо нэг ижил утааны зургийг текстийн хамт нийтэлнэ. 

Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ,  98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар дараах хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний уриалгыг дэмжин, хамтарч ажиллахаа мэдэгдээд байна. 

  1. МҮОНТВ 
  2. Монгол HD
  3. NTV
  4. ТВ5
  5. UBS
  6. C1
  7. ECO телевиз
  8. ЛХА ТВ
  9. Bloomberg TV Mongolia
  10. OTV
  11. VTV
  12. Засгийн газрын мэдээ сонин
  13. Өнөөдөр сонин
  14. Монголиан экономи сэтгүүл 
  15. News.mn
  16. unuudur.mn
  17. dnn.mn
  18. view.mn
  19. itoim.mn
  20. mongolcom.mn
  21. chuhal.mn
  22. tugeene.mn
  23. time.mn
  24. times.mn
  25. zindaa.mn
  26. mnews.mn
  27. mass.mn
  28. Ikon.mn 
  29. Unread.today
  30. Infomongol.mn
  31. Niislel.mn 
  32. Barilga.mn
  33. Unuudur.mn
  34. Newscom.mn
  35. cityinfo.mn
  36. Шинэ Монгол радио
  37. I marketing суваг агентлаг

Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн агаарын бохирдлын эсрэг уриалгад нэгдэхийг хүсвэл 75553232 утсаар холбогдоно уу. 

ДЭМБ-ын судалгаагаар РМ2.5 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг хэмээжээ. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон аюултай хэмжээнээс 4 дахин их болчихоод байгааг иргэд төдийлөн ойлгохгүй, өөрийгөө болон үр хүүхдүүдээ хамгаалахгүй байна. Нийт иргэдэд нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн гэдгийг ойлгуулах зайлшгүй шаардлагатай байна.

Бид хамтарч, хүчээ нэгтгэн үр хүүхдүүдийнхээ болоод улс орныхоо ирээдүйн төлөө дуугарах цаг болсныг энэ хамтын хүч илтгэж байна. Бүгдээрээ нэгдэцгээе. 

Санаачилагч: gogo.mn

Энхжинмөнх Ихэрсувд

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Хэвлэл мэдээллийн байгууллагууд АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ нэгдэж эхэллээ (1)
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү