close
360 Фото Аялал

Цасан цагаан хучлагатай Аглаг бүтээлийн хийдэд ВИРТУАЛ аялал хийе

4 сарын өмнө

        Зуны дэлгэр цагт Аглаг бүтээлийн хийдийг зорих гадаад, дотоодын жуулчид олон. Харин өвөл улиралаасаа шалтгаалаад хөл татруухан аж. Тэгвэл VIEW энэ удаа Аглаг бүтээлийн сонгож, таныг виртуалаар аялуулахаар шийдлээ. Харин уншигч та амиралтын өдрүүдэд их хотын утаа униараас холдохоор шийдсэн бол Аглаг бүтээлийг зорьж тунгалаг агаараар амьсгалын сацуу сүсэглэн залбираарай.

Биднийг очих үед цас нэлээд орж, Аглаг бүтээл цагаан хучлагатай угтлаа. 

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД: 

Энэхүү хийд нь Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Далын ам хэмээх газарт оршдог. Улааанбаатар хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар явж хүрнэ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Сүмийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Асарт хаалгаар нэвтрэхийн тулд насанд хүрэгчид 3,000 төгрөг, хүүхэд багачууд 1,000 төгрөг төлөх учиртай. 

Сүмийн бэл хүртэл машин явах боломжтой бөгөөд түүнээс цааш зам дагуу явган аялж хүрнэ. Гарьд уулын энгэр рүү өгсөхөд нэлээд эгц бөгөөд хөл муу аялагчид болон ахмад настнуудын хувьд бэрх байж магадгүй. 


- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.


Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.

4 сарын өмнө

 
Цасан цагаан хучлагатай Аглаг бүтээлийн хийдэд ВИРТУАЛ аялал хийх үү? (1)
Сэтгэгдэлүүд (3)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу