close
360 Фото Аялал

Хүрэл тогоот дахь Одон орон судлалын оргилд ВИРТУАЛ аялал хийе

5 сарын өмнө

        360 градус аяллын дараагийн зогсоол Хүрэл тогоот дахь Одон орон судлалын оргил байлаа.  

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа одон орныг сонирхож, судалж эхэлжээ. Тиймээс Хубилай хаан 1271 онд Одон орон судлалын төвийг байгуулсан талаар судар бичгүүдэд бичсэн байдаг. 

Харин орчин цагийн Одон орон судлах оргилыг 1957 онд Богд Хан уулын зүүн хойд үзүүрийн Хүрэл тогоотын аманд байгуулжээ. Энэхүү судалгааны төвийг 2013 онд ард иргэдэд нээлттэй болгож, одон орны талаар сонирхолтой лекц, тайлбар өгдөг болсон.

Тэнд өдрийн цагаар нар, нарны идэвхит үзэгдлийг, шөнөөр одод, оддын бөөгнөрөл, гариг болон сарыг дурандаж болно.

Одон оронг судалснаар орчлон ертөнцийн үүсэл, хөгжил, цаашдын хувьслыг урьдчилан тооцоолох боломжтой болдог. Түүнээс гадна Дэлхийг чиглэсэн жижиг биетүүдээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Тэнд нарны идэвхт үзэгдлүүдийг ажиглах Коронограф дуран, нил ягаан цацрагийг хэмжигч радиометр, Радиодолгионы (45МГц-870МГц) “CALLISTO” спектрометр зэрэг олон төрлийн багаж төхөөрөмжийг ашигладаг юм. 

Тус оргил нь далайн түвшнээс дээш 1,620 м буюу Улаанбаатар хотоос 270-320 метр өндөрт оршдог тул хотоос таван хэмээр хүйтэн байдаг. Тиймээс хэрвээ та Хүрэл тогоотыг зорих гэж байгаа бол дулаан хувцаслахыг зөвлөе. 

Одон орон судлалын оргилд зочлоход том хүн 7,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгийн хураамж төлнө. Тус оргил нь Улаанбаатар хотоос зүүн тийшээ, "Скайресорт" явах зам дагуух уулан дээр байрладаг. 

Нар, сар, оддыг алган дээрээ тавьсан мэт харж, тайлбарлуулах боломж дэргэд шахуу байна. Тиймээс та бүхэн Хүрэл тогоот дахь Одон орон судлалын оргилд зочлоорой.

Ой модон дунд байгалийн үзэмж цогцолсон, цэвэр агаартай, тайван тус орчинд явган аялагчид ч ихээр ихээр очдог юм билээ. 

- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.


5 сарын өмнө

 
Сэтгэгдэлүүд (8)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу