close
360 Фото Аялал

"УУ БУЛАН"-д хийсэн ВИРТУАЛ аялал

Батбаяр Нянтайсүрэн

I'm a entrepreneur with tech start-up addicted. Feel free to contact me. impossible ..

8 сарын өмнө

        Сүүлийн үед олон нийтийн сүлжээг байлдан дагуулаад байгаа "УУ БУЛАН"-д манай баг өнгөрсөн амралтын өдөр 360 градус аялал хийлээ. Биднийг тэнд 15:00 цагийн үед очиход 60 гаруй машин, 200 орчим хүн байсан нь энэ газар хэдийн "ОД" болсон нь харагдана. 

Сэргэлэн нэгэн нь бүр "УУ БУЛАН-г үзэх аялал" зохион байгуулаад амжсан харагдана. Залуу гэр бүлүүд, найзууд, хосууд голдуу тэдгээр хүмүүс сельфи, уран сайхны зураг авахуулж, газар ширдэг дэвсээд цайлж байсан нь сайхан санагдлаа. 

Энэхүү газрын түүхийг эргэн сөхвөл, социалист нийгмийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын сангийн аж ахуйд зориулж, Туул голоос шуудуу ухаж ус татсанаар "УУ БУЛАН" үүссэн гэдэг. Нэг метр гаруй гүнтэй шуудууны хоёр талаар мод ургаж, дундуур нь модон гүүр тавьсан нь байгалийг аргагүй чимж байлаа. 

Моддын доор ширдэг дэвсээд Туул голын урсах чимээг сонсож, тэгш газар нь хөл бөмбөг тоглоход тохиромжтой. Харин хоногоор амарч зугаалах хүмүүст сонирхуулахад тэнд нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай амралтын газар ажилладаг аж. Гэхдээ тус амралтын газрын зүгээс "УУ БУЛАН"-г зорин очсон хүмүүсээс 2,500 төгрөгийн хураамж авч байсан нь иргэдийг бухимдуулж байлаа. 

Хэрвээ та "УУ БУЛАН"-г зорин очихыг хүсвэл Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км зайд Цонжинболдог хүрэх замд элсэн карьераар зүүн тийш эргээд 4.5 км яваад хүрнэ. Тэндээс ойрхон Чингис хааны морьт хөшөө, Өүлэн эхийн цогцолборыг үзэх боломжтой.

- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.

Батбаяр Нянтайсүрэн

I'm a entrepreneur with tech start-up addicted. Feel free to contact me. impossible ..

8 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (4)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдлүүдийг энд дарж харна уу