close
Видео мэдээ

УЛААНБААТАР: Гацуур мод 50 мянгаас 5 сая төгрөгийн үнэтэй байна

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

3 сарын өмнө

        2016 оныг үдэж, 2017 оноо угтах торгон мөч 14-хөн хоногийн дараа тохионо. Хүн бүр улиран одож буй онд юу хийж бүтээснээ цэгнэн суугаа болов уу. Харин бидний бяцхан үрс гоёмсог чимэглэлтэй сүлд модоо засуулж, хүүхэд насныхаа тодхон дурсамжуудыг бүтээх нь дамжиггүй.

Харин танайх ГАЦУУР МОДОО АВСАН УУ, ЗАССАН УУ? Магадгүй хараахан авч амжаагүй байгаа бол нийслэлд хаана, ямар үнээр гацуур мод худалдаалж байгааг эндээс мэдээрэй.

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

1. Христийг төрөхөөс өмнө буюу МЭӨ үед элбэг дэлбэг байдлыг бэлгэдэн өвлийн улиралд мөнх ногоон мод засдаг байжээ. 

2. Зул сарын хамгийн анхны гацуурыг 1510 онд Латвийн Рига хотод засчээ. 

3. Зөвхөн АНУ-д гэхэд 15 мянган зул сарын модны үйлдвэр ажилладаг.

4. Хамгийн алдартай зул сарын модонд шотланд гацуур, виржиниа гацуур, цагаан гацуур, доуглас нарс, фразер нарс, гүгэлийн мод ордог. 

5. Өмнө нь мөнх ногоон моддоос гадна интоор, долоогоны модыг зул сарын модоор нэрлэдэг байжээ. 

6. АНУ-д анхны зул сарын гацуурын худалдаа 1851 онд Нью-Йорк хотноо болжээ.

7. Зул сарын гацуурыг 17 дугаар зууны дунд үед жижиг лаа, алим, самар бусад хоол хүнсээр чимэглэдэг байв. 

8. Харин Томас Эдисоны хамтрагч Эдвард Жонсон электрон гэрлийн санаа гаргаснаар 1882 оноос зул сарын гацуурыг гэрлээр чимэглэх болжээ. Гэрлэн чимэглэлийг 1890 оноос бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн. 

9. Орчин үед ихэнх гацуурыг PVC пластик материалаар хийдэг болжээ. Энэ материал нь галыг удаашруулдаг ч тэсвэртэй биш. Нийт хиймэл гацуурын 80 хувь нь Хятадад үйлдвэрлэгддэг.  

10. Модны орой дээрх од нь Бедлехем одыг, сахиусан тэнгэр нь нумтай сахиусан тэнгэр Габриэлыг төлөөлдөг. 

11. Норвегийн Осло хот 1947 оноос эхлэн жил бүр Английн Вестминстер хотод зул сарын гацуур бэлэглэдэг болжээ. Энэхүү бэлэг нь Дэлхийн II дайны үед Их Британи Норвегид тусалсанд талархсан сэтгэлийг илэрхийлдэг. 

12. Дэлхийн хамгийн том гацуурыг Рокфеллерийн төвийн гадаа 1933 оноос хойш засч байна. Тус модыг 249 кг сваровски болор одоор чимэглэдэг байв. Харин 2007 оноос нарны эрчим хүчээр ажилладаг 30 мянган LED гэрлээр чимэглэдэг болжээ. 

13. АНУ-д жилд дунджаар 24.5 сая зул сарын амьд мод зарагддаг бөгөөд энэ зах зээлд 1.01 тэрбум доллар эргэлддэг аж. Тэдгээр модны 93 хувийг айлууд баярын дараа цэцэрлэгтээ тарих эсвэл дахин боловсруулдаг байна. Амьд гацуур 1.8-2.3 метр болтлоо ургахын тулд долоон жил шаардагддаг. 

14. "Christmas tree" буюу зул сарын мод гэсэн англи үг анх 1835 онд хэрэглэгджээ. 

15. Дундаж зул сарын амьд мод 30 мянган шавьж тээдэг.

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

3 сарын өмнө

 
УЛААНБААТАР: Гарцуур мод 50 мянгаас 5 сая төгрөгийн үнэтэй байна (1)
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү