close
Видео мэдээ

Та эдгээр улсыг хэр хэмжээний цөмийн зэвсэгтэйг мэдэх үү?

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

4 сарын өмнө

        Цөмийн зэвсгийн оргил үе буюу 1986 онд цөмийн цэнэгт хошууны тоо 70,300-д хүрч байсан бол 2016 оны эхээр энэ тоо 15,350 байна. 

Үүнийг АНУ-ын засгийн газар өөрийн явуулж буй зэвсгийн хяналтын гэрээтэй холбон тайлбарладаг. Гэвч үнэндээ цөмийн зэвсэг устгалын ихэнх хувь нь 1990-ээд онд хийгдсэн байдаг. 

Улс орон бүрийн цөмийн зэвсгийн нарийн тоо нь тус улсын нууцад хаамардаг. Хэдий тийм ч Ханс М.Кристенсен, Роберт С.Норрис зэрэг америк эрдэмтэд олон нийтэд нээлттэй мэдээлэл, түүхэн баримт бичиг зэрэгт үндэслэж хамгийн боломжтой, ойролцоо тоог гаргасан байна. 

Хэдийгээр НҮБ-аас дэлхий нийтийг цөмийн зэвсэггүйжүүлэх аян явуулж байгаа ч томоохон орнууд одоо ч их хэмжээний зэр зэвсгийн нөөцөө хадгалсаар байгааг доорх видеоноос харж болно. 

Дэлхий дээрх нийт цөмийн цэнэгт хошууны 93 хувийг ОХУ, АНУ дангаараа эзэмшиж байна. Тэд цөмийн цэнэгт хошууны нөөцөө багасгаж байгаа гэдэг ч сүүлийн 25 жилд тэдний энэ алхам илт удааширч байна.

Түүнчлэн Франц, Израйл улс цөмийн зэвсгийн нөөцөө тогтвортой хадгалж байгаа бол Хятад, Пакистан, Хойд Солонгос бүр нэмэгдүүлжээ. Эдгээр орнууд ямар нэгэн тодорхойгүй ирээдүйд бэлдээд байна уу? 

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

4 сарын өмнө

 
Сэтгэгдэлүүд (2)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу