close
Видео мэдээ

"Токио 2020" олимпод нэвтрэх долоон технологи

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

4 сарын өмнө

        Зуны олимп бол зохион байгуулагч орон сүр хүч, хөгжлөө дэлхий нийтэд гайхуулах сайхан боломж. Технологийн салбарт тэргүүлэгч Япон улс энэхүү боломжийг бүрэн утгаар нь ашиглах нь тодорхой. 

Тэд 2020 оны Токиогийн Зуны олимпоор биднийг урьд хожид байгаагүй дараах долоон технологитой угтан авахаар бэлтгэж байна.

Онцолбол, хамгийн хурдан галт тэрэг, цахим, жолоочгүй такси, синхрон орчуулга хийх аппликейшн, хүний мэлмийг баясгах 8K нягтралтай телевизийн технологийг анх удаагаа Токиогийн Олимпоос л харах нь.

Хүн болгон япончуудыг роботод хичнээн хайртайг мэдэх байх. Тэгвэл тэд Олимпийг үзэхээр ирсэн жуулчид, тамирчдад зам заах, тээш өргөх, зөвлөгөө өгөх үүрэгтэй робот армийг бүтээж байна. 

Япончууд 1964 оны Токиогийн олимпийн үеэр суман галт тэргийг анх нэвтрүүлж байсан. Тэгвэл тэд энэ удаад дэлхийн хамгийн хурдан буюу 600 км/цагийн хурдтай галт тэргийг үйлчилгээнд явуулахаар болжээ.

Хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон интернэтийн салбарыг орхиж яаж болох билээ. Тэд Олимпоос өмнө асар өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зэхэж байна. Энэхүү сүлжээний тусламжтайгаар бид нэг секундэд таван гегабайт хурдтайгаар интернэтээс таталт хийх боломжтой. Энэ нь бүхэл бүтэн киног нэг секундын дотор татна гэсэн үг. 

Эдгээр зарлагдсан технологиудаас гадна тус улсын томоохон компаниуд мөн өөрсдийн шинэ төхөөрөмжүүдээ танилцуулахаар төлөвлөж байна.

Токиогийн олимп нүд баясгаж, сэтгэл сэргээх олон гайхалтай зүйлтэй биднийг угтан авах нь ээ.

Номин Шинэбаяр

CEO and Co-Founder at Business today.mn, Co-Founder, CFO at UP Marketing Agency and ..

4 сарын өмнө

 
"Токио 2020" Олимпод нэвтрэх долоон технологи (1)
Сэтгэгдэлүүд (2)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу