close
7 Шинэ мэдээ

360 Фото Аялал

1,000 оюутан Сэлбэ голоо цэвэрлэлээ

ХААИС-ийн 1,000 оюутан Сэлбэ голын дагуух 15км газрыг цэвэрлэж, хогноос нь салгалаа.

Нийтэлсэн: И.Энхжинмөнх
10 сарын 03, Даваа гараг, 11:48 цагт

        Улаанбаатар хотын төвөөр урсдаг Туул, Сэлбэ /Дунд/ голыг цэвэрлэх хүрээнд “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. 

Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа аж. 

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /Бямба гариг/ "Номтой Оюуны Ирээдүй" НҮТББ “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөнийг өрнүүлж, ХААИС-иас үйл ажиллагааг эхлүүллээ. Тодруулбал, ХААИС-ийн 1,000 оюутан Сэлбэ голын дагуух 15км газрыг цэвэрлэж, хогноос нь салгасан юм.

- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.