close

360 Фото Аялал

Чин Ван Ханддоржийн өргөөгөөр ВИРТУАЛ аялал хийе

1913 онд Чин ван Ханддорж өөрийн хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин бариулж, 1913-1915 онд сууж байсан бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ.

Автор VIEW & Ocurus
11 сарын 08, Мягмар гараг, 12:38 цагт

        Виртуал аяллын энэ удаагийн зогсоол Чин ван Ханддоржийн өргөө байлаа. Энэхүү газрын түүхээс цухасхан дурдъя.

1913 онд Чин ван Ханддорж өөрийн хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин бариулж, 1913-1915 онд сууж байсан бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ. 

1941-1948 онд түүх соёлын өвийн бүртгэлийн үеэр улсын хоёрдугаар зэргийн тусгай хамгаалалтанд авч 1973, 1991 онуудад сэргээн засварлажээ. 7.5х16 метр хэмжээтэй, тоосго модон ханатай, модон дээвэртэй хоёр давхар байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой, гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.

2011 онд тохиосон Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө цогцолборыг Монгол улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар болсон. 

Тус өргөөг дагалдуулан хүлээн авалтын зориулалттай хоёр гэр рестораныг байгуулсан ба тус бүртээ 60-100 хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээг хүлээн авах хүчин чадалтай. Эдгээр гэр ресторанд зочин төлөөлөгчийг хүлээн авах хүндэтгэлийн зоог, хурал зөвлөгөөн, хурим найр, номын мялаалга, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.


- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.