close
3 Шинэ мэдээ

360 Фото Аялал

Төрийн ордон дахь ВИРТУАЛ аялал

Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болсон.

Нийтэлсэн: VIEW
11 сарын 22, Мягмар гараг, 11:52 цагт

        Төрийн ордны тухай хуулинд заахдаа Төрийн ордон бол Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга байрлаж үйл ажиллагаа явуулж байдаг Монголын архитектор, хот байгуулалт, үндэсний түүх соёл, уламжлал, дизайн урлагийн нэгдмэл зохицлыг илэрхийлсэн төрт ёсны хүндэтгэлийн обьект бөгөөд монгол хүний ур ухаан шингэсэн архитектор урлагийн бүтээл мөн гэсэн байдаг.

Сурвалж бичгүүд, археологийн олдворт мэдээлснээр Төрийн ордны үйлчилгээ хэлбэр, агуулгын хувьд асар их баян уламжлалтай болох нь Их Монгол Улсын Хаант төрийн “Түмэн-Амгалан” орд өргөө, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн ордон болон түүний үйлчилгээний түүхээс тод томруун харагддаг. Хааны ордон нь тухайн улс орны уран барилга, соёлын хөгжлийн түвшинг илтгэдэг байна. 

Монгол Улсын Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их Хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.

Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа буюу 1981 онд хоёр дахь өргөтгөл хийгджээ. 

Өргөтгөл хийгдсэнээр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болж нийт 126 ажлын байр шинээр бий болсон. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500-аад ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болсон. 

Төрийн ордонд хуралдааны 10 гаруй танхим байдаг. Хамгийн том нь Их танхим /хуучнаар АИХ-ын танхим/ олон улсын болон дотоодын томоохон хэмжээний хурал, зөвлөгөөн явагддаг 800 гаруй хүний суудалтай, 12 хэлээр орчуулга хийх чадвартай болсон бөгөөд соронзон бичлэг хийх өрөө тасалгаатай, радио холбооны орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулсан байна. Их танхимыг тойрсон А, Б, В, Г танхимуудад намын бүлгийн болон байнгын хороодын хуралдаан явагддаг билээ.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.