close

360 Фото Аялал

"ОНЬС" өрөөнд ороогүй яваа юм биш биз, тэгвэл ВИРТУАЛ аялал хийе

Товчхондоо “Оньс”-ны өрөө биднийг бүрэн сэргээж чадлаа. Хожигдсон хэрнээ л... Гэхдээ яагаад дахин тоглож болохгүй гэж.

Автор VIEW & Ocurus
10 сарын 25, Мягмар гараг, 14:03 цагт

        “Onis room” үү? олоод очих хаягнаасаа л оньсого. III, IV хорооллын “Элбэг” их дэлгүүрийн зүүнтэй очоод томоо гэгчийн хаягийн самбар хайсан биднийг гэрлийн шонгоос “дүүжилсэн” алгын чинээхэн хаяг угтсан юм. Хэдэнтэй будилсны эцэст олж очоод орлоо. Эцсийн үр дүнг нь хэлэхэд эрт ч гэлээ ТААЛАГДСАН гээд ам алдчихъя.

Залуусын дунд эрчээ авсан “Оньс”-ны өрөөг орхиж боломгүй санагдаад VIEW-ийнхэн “360 фото аялал”-даа буулгасан нь энэ. Мэдээж “Оньс”-ыг тайлахын тулд тэдний дүрмээр тоглож үзэх нь зүйн хэрэг. Тиймээс “Шоронгийн өрөө”-г сонгож, тэнд 50 минутыг өнгөрөөсөн юм.

Өрөө тас харанхуй. Эхний даалгавар, харанхуйд унтраалгаа олж, гэрлээ асаах. Эндээс л оньсого мэт оролдлогууд эхэлнэ дээ. Бодно, тооцоолно, уран сэтгэмж гаргана, нууж хаасан зүйлийг эрнэ, хайна. Шатар тоглож, ном ч уншиж үзлээ. Энэбиш, Тэрбиш, Нэргүй, Лууван гээд гишүүдээ ч нэгжлээ. 

Учир нь оньсого шиг даалгавруудын хариулт нь тэндээс л олдох юм. Хамгийн хачирхалтай нь бид цагийн баримжаагаа алдаж 50 минут 5 минут шиг л өнгөрчихсөн. 

Товчхондоо “Оньс”-ны өрөө биднийг бүрэн сэргээж чадлаа. Хожигдсон хэрнээ л... Гэхдээ яагаад дахин тоглож болохгүй гэж.

"ONIS ROOM" ГЭЖ ЮУ ВЭ?

...Та ойр зуурын хэрэгслүүдийг янз бүрийн байдлаар ашиглаж, элдэв таавар тааж, оньсыг тайлан 60 минутын дотор багтан өрөөнөөс гарах компьютерийн тоглоомыг төсөөл дөө. "Оньс" өрөөний тоглоомонд хожоод, өрөөнөөс гараад ирвэл, бас цагтаа багтаж даалгавраа биелүүлж чадахгүй өрөөндөө түгжээтэй хэвээр үлдвэл хийсвэрээр тоглосноос хавьгүй илүү сэтгэл хангалуун үлдэнэ, бас илүү их хор шар хөдөлнө...

Тоглоомын дүрэм үү? Та өөрийн биеэр очоод мэдээрэй. ТАНД амжилт хүсье.


- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой.

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.