close

360 Фото Аялал

Богд Хан ууланд ВИРТУАЛ аялал хийе

Нэг үеэ бодоход Улаанбаатарчууд эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсон.

Автор VIEW & Ocurus
10 сарын 07, Баасан гараг, 13:40 цагт

        Хотжилтын нөлөөгөөр хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, улмаар олон төрлийн өвчинд нэрвэгдэх болсон. Иймд Улаанбаатарчууд амралтынхаа өдрийг Богд Хан ууланд авирч өнгөрүүлэх нь ихэсчээ. 

Тэгвэл Богд Хан уулын аяллыг виртуалаар танд хүргэж байна. Та энэхүү аяллыг үзээд ирэх амралтын өдрүүдэд өөрийн биеэр Богд ууланд аялахыг хүснэ гэдэгт итгэлтэй байна. 

 Бэлтгэх зүйл: 

Солих хувцас,

Аяллын дараа идэх хоол хүнс,

 Аюулгүйн байдлын үүднээс тулах мод, таяг.

Анхаарал зүйлс: 

Нохой авч гарахыг хориглодог.

Аяллын жим:

Чингисийн хүрээ-1,000м-2,000м-Дугуй цагаан-Баруун ширээт хад.

Хугацаа: 

50 минутаас 1.3 цаг.

Түүнчлэн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Бэлтгэл: Солих хувцас, аяллын дараа идэх хоол хүнс, аюулгүйн байдлын үүднээс тулах мод, таяг.

Уул өөд: Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. 

Хөлдөө эвтэйхэн гутал өмсөөрэй: Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд тээр болно шүү.

- Компьютераас үзэх бол тохиргоо руу орж FULLSCREEN товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

- Гар утаснаас үзэх бол тохиргоо руу орж ГАР УТАСНЫ товчлуурыг сонгож үзвэл илүү тохиромжтой

Монголын анхны Google Trusted - Ocurus студи уг фото контентыг хамтран бүтээв.


account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.