close
Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №18

2 сарын өмнө

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Хүүхдийн парк


Ардын жүжигчин О.Дашдэлэг, Д.Ичинхорлоо, Ч.Долгорсүрэн нар


Ц.Ерөө, Г.Хайдав, Х.Уртнасан, Ч.Жамсранжав нар


АИХ-ын 167 дугаар тойргийн депутат Ш.Гүрбазар (1992 он)


Дилав хутагт


Ардын жүжигчин Л.Цогзолмаа сургагч багш Б.Смирновын хамт (1940-өөд он)


БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар


Ардчилсан Үндсэн хуулийн эхийг уншиж танилцуулж буй мөч (1992 он)


Ардын жүжигчин Ю.Оюун. "Хунт нуур" бүжгэн жүжиг (1975 он)


Монгол улсын Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

2 сарын өмнө

 
Сэтгэгдэлүүд (4)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдэлүүдийг энд дарж харна уу