close
Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №16

5 сарын өмнө

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

"Байцаагч түшмэл" жүжиг. 1985 он. МУГЖ М.Цолмонбаатар, Ч.Алтан-Өлзий нар


Б.Ринчен, Б.Ширэндэв, С.Сүрэнжав нар


10 жингийн 10 аварга - Д.Цэрэнтогтох, З.Дүвчин, П.Сүхбат, А.Баатархүү, Б.Болд, Ц.Хосбаяр, Т.Сүхбаатар, А.Энхээ, Д.Оюунболд, Х.Баттуул нар


 Ардын Их хурлын анхдугаар хуралдааны үеэр (1992 он)


Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, МУГЖ Ё.Шаравдоо нар (1941 он)


Улс төрийн жагсаалд үгээ хэлж буй О.Дашбалбар З.Дорж нар (1990-ээд он)


1920 оны 11-р сарын 10-нд Эрхүү хотноо Д.Сүхбаатар нарын эрхлэн гаргасан "Монгол үнэн" сонины дугаар


"Уран хас"-ын Жамъянгийн Чулуун


Төрийн шагналт, Ардын жүжигчин, хуурч Г.Жамъян сургагч багш Б.Смирновын хамт (1940-өөд он)


Монголын орчин үеийн циркийн урлагийн анхдагчид болох Д.Гомбо, Ж.Раднаабазар, Л.Нацаг нар (1941 он)

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү