close
Анализ

Бид хүсээгүй “Сайн барьцаа” хөтөлбөр

        Иргэн бүрт байгаа Эрдэнэс Таван толгойн 1,072 ширхэг хувьцааны 30 хувийг энэ сарын 13-наас төр иргэдээс худалдан авч эхэлсэн.

Хөрөнгийн биржээр биш арилжааны банкуудаар хийж байгаа энэхүү үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар НЭГ САЯ 50 МЯНГАН ИРГЭН хамрагдаад байна. Тодруулбал, энэ тооны иргэд 322 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарна гэж банкинд ханджээ.

Эхний ээлжийн 100,000 төгрөгийг олгоход л 32 тэрбум 245 сая төгрөг зарцуулаад байна.

Ажлын тавхан өдөрт нэг сая хүн банкинд хандсан энэ үзүүлэлт урд хожид байгаагүй үзэгдэл болсон ч байж мэднэ. Энэхүү дүр зургаас нэг л зүйл тодорхой байна. МОНГОЛ УЛСЫН НЭГ САЯ ИРГЭН буюу 3/1 нь нэн ядуу байна. Тэд ирээдүйд 40, 50 сая төгрөгт хүрэх хувьцаагаа өнөөдрийн үмх махаар сольж сууна. Энд бас л нэг зүйл тодорхой байна. ИРГЭД УЛСТӨРЧИДДӨӨ итгэхээ байж, улстөрчийн нэр хүнд шавхайтай хутгалдсан нь харагдаж байна.

УИХ-ын сонгууль хаяанд ирэхэд Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, “Иргэдийн хувьцааг үнэд хүргэж байна” гэж зарлалаа. Гэвч үнэн хэрэгтээ “Сайн хувьцаа” хөтөлбөр нь “Сайн барьцаа” хөтөлбөр гэдгийг сонгогчид ухаарах нь зүйтэй юм. Зүгээр л гоё сайхан нэршлээр далдалсан төдий.

СОНГУУЛЬ Ч ДУУСНА МӨНГӨ Ч ДУУСНА

Хувьцаагаа худалдсан эхний ээлжийн 100 мянган төгрөг өчигдрөөс буюу энэ сарын 20-ноос иргэдийн дансанд орж эхэлсэн. Хоёр дахь ээлжийн 100 мянга энэ сарын 27-нд, гурав дахь ээлжийн 100 мянга ирэх долоодугаар сарын 4-нд иргэдийн дансанд орно. Нэг үгээр хэлбэл, сонгууль ч дуусна, мөнгө ч дуусна. МАНАН-гийн тооцоолсноор бид саналаа худалдаж дууснаа гэсэн үг.

Ингээд бодохоор ард түмэн “Сайн хувьцаа” хөтөлбөрт бус “Сайн барьцаа” хөтөлбөрт хамрагджээ. Тиймээс эх орныхоо ирээдүйг бохир улстөрчдөөс салгахын дулд ирэх дөрвөн жилд төрд суух түшээгээ энэ өдрүүдэд эргүүцэн сайн бодож, тунгаасны дүнд зөв сонголтоо хийгээрэй гэж сонгогч танд УРИАЛЖ байна.

 
Бид хүсээгүй “Сайн барьцаа” хөтөлбөр (1)
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү