close
Байгаль экологи

Эзэнтэйгээ салах ёс хийсэн морь амьтад ч гэсэн гашууддагийн жишээ боллоо

        Бразил залуу Вагнер Фигуэрэдо дэ Лима түүний морь Сэрэно нар маш сайн найзууд байлаа. Гэвч энэ долоо хоногийн эхээр Лима машины осолд орж нас барснаар тэдний нөхөрлөл дуусчээ. 

Сэрэно морь дүүгийнх нь хамгийн сайн найз, дотны нэгэн нь байсан учир Лимагийн ах Вандо морийг оршуулганд авч явахаар шийджээ. 

Вандо "Globo News"-д өгсөн ярилцлагадаа "Морь юу болсныг мэдэрч, салах ёс гүйцэтгэхийг хүсч байх шиг санагдсан" гэж хэлжээ. Түүнчлэн: 

Сэрэно авс руу өөрөө очоод үнэрлэж эхэлсэн.

Тэгээд гунигтайгаар янцгаасан.

Дараа нь морь янцгаахаа болж, сүүлийн удаа авсыг толгойгоороо илээд салах ёс хийсэн. 

Энэ үнэхээр хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлж байлаа. Тэнд байсан бүх хүний сэтгэл хөдөлж, би ч уйлсан.

Оршуулга эхлэхээс дуусах хүртэл морь янцгааж, газар цавчилсаар байлаа" гэж ярьжээ. 

Энэ бол амьтад ч гэсэн гашууддагийн нэгэн жишээ юм. Сэрэно морь Вандогийн гэр бүлтэй хамт үлдэнэ. Учир нь, тэрбээр нас барсан дүүгийнхээ бүх зүйл нь байсан энэ морийг сайхан гэр бүлтэй болгоно гэж өөртөө амлажээ. 

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү