close
Байгаль экологи

Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст цас орно.

Салхи 6-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 

Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3 дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2017 оны 1 дүгээр сарын 2-ноос 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны сүүлчээр цас орж хүйтний эрч чангарна \

Баруун аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 

Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 7-8-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

Төвийн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. 

7-нд зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 8-наас хүйтний эрч чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 8-нд хүйтний эрч чангарна.

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү