close
Соёл урлаг

Жоли хүүхдүүдээ ганцаараа өсгөхийг, Питт хамтарч өсгөхийг хүсч байна

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Холливуудын хамгийн үлгэр жишээ хос гэгддэг байсан Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сард салж байгаагаа мэдэгдсэн нь олныг гайхшруулсан хэрэг болсон. Хэвлэлээр бие биенээ буруутгаж байсан тэд түүнээс хойш анх удаагаа хамтарсан мэдэгдэл хийлээ. 

Хосууд зургаан хүүхдийнхээ хувийн нууцыг хамгаалах, тэдний сайн сайхны төлөө шүүхийн ажиллагааг хурдан дуусгахын хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна шүүх хурал хаалттай явагдах бөгөөд шийдвэрийг олон нийтэд мэдэгдэхгүй гэнэ. 

Жоли, Битт нар хүүхдээ өсгөх асуудлаар олон нийтийн өмнө маргалдсаар ирсэн. Жоли хүүхдүүдээ ганцаараа өсгөхийг илүүд үзсэн бол Питт хамтарч өсгөхийг хүсч байна. 

Питт хүүхдүүдийнхээ хувийн нууцыг хүндэлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дэлхий нийтийн шүүмж, хов живээс хамгаалахын тулд шүүхийн шийдвэрийг лацдах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард илэрхийлсэн. 

Харин Жолигийн тал үүнийг Питт хүүхдүүдээ бодсондоо бус олон нийтийн шүүмжлэлээс өөрийгөө хамгаалах гэсэндээ ийм хүсэлт гаргаж байна гэж үзэж байгаа аж. 

Түүнчлэн Питт саяхан шүүхэд шинэ мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр Жоли хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг ойлгож байгаа ч намайг үгүйсгэхээр бүрмөсөн шийдсэн гэж хэлжээ. Түүнчлэн хүүхдүүдээ хамгаалах үедээ Жоли ямар ч өөрийгөө зохицуулах мэдрэмжгүй болдог гэсэн байна. 

Одоогоор тэд албан бус эвлэрлийн гэрээний дагуу Жоли хүүхдээ ганцаараа өсгөж, Питт зөвшөөрөл авч хүүхдүүдтэйгээ уулзаж байна. 

Эх сурвалж: CNN

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү