close
Соёл урлаг

Ким Кардашианыг дээрэмдсэн хэргээр 16 хүнийг баривчилсан гэв

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Телевизийн реалити шоуны "од" Ким Кардашианыг өнгөрсөн 10 дугаар сард Парис дахь гэртээ байхад нь буутай этгээдүүд дээрэмдсэн хэрэг дэлхий нийтийг шуугиулсан. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан дор хаяж 15 хүнийг баривчилсныг Францын хэвлэлүүд мэдээллээ. 

Эргэн сануулахад, нүүрэндээ баг зүүж, цагдаагийн хувцас өмссөн таван этгээд Кимийн гэр рүү дайрч орчээ. Дээрэмчид түүний гарыг хүлж, угаалгын өрөөнд орхиод 10 сая долларын үнэтэй үнэт эдлэлийг нь дээрэмдэн зугтаасан гэдэг. Тэднийг явганаар болон дугуйтай зугтсан гэж цагдаа нар үзжээ. 

Тухайн үед буюу 10 дугаар сарын 3-нд Ким Парисын загварын долоо хоногт оролцож байсан юм. 

Тэгвэл энэхүү хэрэгт холбогдуулан 16 хүнийг баривчилсныг цагдаагийн ажилтан "Франц Пресс" агентлагт ярьсан байна. Харин бусад хэвлэлүүд 15 хүн баригдсан гэж мэдээлж байна. 

Эх сурвалж: The Guardian

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү