close
Соёл урлаг

Алтан бөмбөрцөг: Долоон номинацийн эзэн "La La Land" ба Мэрил Стрийпийн илтгэл

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        АНУ-ын дэлгэцийн бүтээлийн шилдгүүдийг шалгаруулдаг 74 дэх удаагийн "Алтан Бөмбөрцөг" ёслолын ажиллагаа ганцхан цагийн өмнө Калифорнийн "Бэвэрли Хилтон" зочид буудалд болж өндөрлөлөө. 

Ёслолын ажиллагааг ярилцлагын шоуны Жимми Фаллон хөтөлсөн. Энэ жилийн "Алтан Бөмбөрцөг"-ийн "од" нь алдарт жүжигчин Мерил Стрийп болон "Ла Ла Ланд" кино байлаа. 

 "Ла Ла Ланд" кино нэр дэвшсэн төрөл бүртээ ялалт байгуулж, долоон "Алтан Бөмбөрцөг"-ийн эзэн боллоо. 

Харин тоглосон дүр бүрээ амилуулж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшуулж чаддаг жүжигчин Мерил Стрийпэд "Бүх амьдралын нэр хүндийн шагнал"-ыг гардуулсан байна. 

Тэрбээр илтгэлдээ:

"Бид хэн бэ, Холливууд гэж юу вэ? Энэ бол өөр өөр газруудаас ирсэн хүмүүсийн бөөгнөрөл. Би Нью Жэрсид төрж, өсч, нийтийн сургуульд явдаг байсан. Сара Жэссика Паркэр бол Охиогийн долоо бил үү найман хүүхэдтэй айлын охин. Эми Адамс Италийн Висензад, Наталие Портман Йерусалимд төрсөн. Харин үзэсгэлэнт Рут Нэгга Этиопын Абабад төрж, Ирландад өссөн. Одоо тэрбээр Виржианагийн жижиг хотын охины дүрээрээ энд нэр дэвшиж байна. Бүх хамгийн сайхан хүмүүсийн адилаар Ряан Гослин бол канад хүн. 

Тэгэхээр Холливууд гадаад хүмүүсийн хүчээр урагш хөдөлж байна. Хэрвээ бид тэднийг хөөж гаргах юм бол хөлбөмбөг эсвэл холимог тулааны урлагаас өөр үзэх зүйлгүй үлдэнэ. Гэтэл тэд чинь урлаг биш шүү дээ. Харин жүжигчний цорын ганц ажил бол биднээс өөр хүмүүсийн амьдрал, мэдрэмжийг харуулах юм. 

Гэтэл энэ жил нэг үзүүлэн тоглолт намайг ихэд цочроолоо. Учир нь, энэ сайндаа биш харин ямар ч сайн зүйл байгаагүйд юм. Гэхдээ энэ маш нөлөөтэй бөгөөд үүргээ сайн гүйцэтгэсэн. Энэ олон нийтийг инээлгэж, шүдээ ярзайлгахад хүргэсэн. 

Үүнийг харах үед миний зүрх шархалж, энэ үзэгдэл хэзээ ч миний толгойноос гарахгүй байлаа. Учир нь, энэ кино биш жинхэнэ амьдрал дээр болсон юм. 

Олон нийтийн нүдэн дээр байдаг, хүчирхэг нэгэн бусдыг доромжлоход энэ нь бүх хүний амьдралд нөлөөлж эхэлдэг. Хүчирхэг хүмүүс ийм болчимгүй үйлдлээрээ адилхан зүйл хийх эрхийг бусад хүмүүст олгож байдаг. Үл хүндэтгэл үл хүндэтгэлийг л дагуулна. Хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. 

Энэ байдал намайг хэвлэлд хандахад хүргэсэн. Манай улсыг үндэслэгчид Үндсэн хуулинд хэвлэл, түүний эрх чөлөөг дурьдсан байдаг. Тиймээс би Холливуудын хэвлэл болон бусад нийгэмлэгүүдийг надтай нэгдэж, Сэтгүүлчдийг хамгаалах комиссыг дэмжихийг уриалж байна. Учир нь, бид тэднийг урагш түлхэж, үнэнийг хамгаалахад нь туслах хэрэгтэй" гэж хэлжээ. 

Тэрбээр энэхүү илтгэлээрээ Трампын хөдөлгөөнийг шүүмжилжээ.

74 дэх удаагийн "Алтан Бөмбөрцөг"-ийн эзэд:


Кино

Шилдэг зураглаач, драма: Moonlight

Шилдэг зураглаач, комеди/мюзикл: “La La Land

Шилдэг эмэгтэй жүжигчин, драма: Изабеллэ Хаппэрт, “Elle

Шилдэг эрэгтэй жүжигчин, драма: Кэси Аффлэк, “Manchester by the Sea

Шилдэг эмэгтэй жүжигчин, комеди/мюзикл: Эмма Стоун, “La La Land

Шилдэг эрэгтэй жүжигчин, комеди/мюзикл: Ряан Гослин, “La La Land

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Виола Давис, “Fences

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Аарон Тэйлор-Жонсон, “Nocturnal Animals

Шилдэг найруулагч: Дамиэн Чазэллэ, “La La Land

Шилдэг зохиол: Дамиэн Чазэллэ, “La La Land

Шилдэг анимейшн: Zootopia

Шилдэг гадаад кино: Elle” (Франц)

Шилдэг киноны хөгжим: Жастин Харвиц, “La La Land

Шилдэг киноны оригинал дуу: “City of Stars,” “La La Land


Телевиз

Шилдэг цуврал, драма: “The Crown,” Нетфликс

Шилдэг цуврал, комеди/мюзикл: “Atlanta,” FX

Шилдэг телевизийн кино/богино хэмжээний цуврал: “The People v. O.J. Simpson: American Crime Story,” FX

Шилдэг эмэгтэй жүжигчин, телевизийн кино/богино хэмжээний цуврал: Сара Паулсон, “The People v. O.J. Simpson: American Crime Story

Шилдэг эрэгтэй жүжигчин, телевизийн кино/богино хэмжээний цуврал: Том Хиддлстон, The Night Manager

Шилдэг эмэгтэй жүжигчин, драмаКлайрэ Фой, “The Crown

Шилдэг эрэгтэй жүжигчин, драма: Билли Боб Торнтон, “Goliath

Шилдэг эмэгтэй жүжигчин, комеди/мюзикл: Трасий Эллис Росс, “black-ish”

Шилдэг эрэгтэй жүжигчин, комеди/мюзикл: Дональд Гловер, “Atlanta”

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Оливиа Колман, The Night Manager

Шилдэг эрэгтэй туслах жүжигчин: Хаг Лаури, “The Night Manager

Эх сурвалж: New-York Times

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (1)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Сэтгэгдлүүдийг энд дарж харна уу