close
Соёл урлаг

17 настай монгол хүү АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга болжээ

        17 настай монгол хүү Т.Бумчин, орос хамтрагч Мишель Клетсийн хамт АНУ-ын Үндэсний латин бүжгийн аварга болжээ. 

Тэд хоёр жилийн өмнөөс хамтран бүжиглэж эхэлсэн байна. Тэднийг Даниэль Гоззи, Сэсилиа Жиовачинн хэмээх хоёр алдартай бүжигчин дасгалжуулдаг аж.  

Тэд:

  • "Empire Dance" тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр
  • "International Grand Ball" тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, сонирхогчийн латин бүжгийн төрөлд III байр
  • "Galaxy Imperial Championship" шилдэг 100 хосын XXVI байр
  • "Killick Royale Championship" I байр
  • "Blackpool" шилдэг 350 хосоос 21-ээс доош насны латин бүжиг 27 дугаар байр, латин бүжгийн сонирхогчийн өсч буй одод ангилалд 43 дугаар байр
  • Үндэсний латин бүжгийн АШТ-д 21-ээс доош насны ангиллын аварга, залуучуудын ангилалд дэд аварга
    "Classique du Quebec" латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош насны ангилалд II байр эзэлж байжээ. 

Энэхүү гайхалтай авьяаслаг хосын талаар "Fusion" сайт видео мэдээлэл бэлтгэжээ. Тус мэдээлэлд "Энэхүү бүжгийн хос тэмцээн бүрт ялахаас гадна соёлын ялгааг үгүй хийж байна" гэж бичсэн байна. 

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү