close
Соёл урлаг

МУГЖ Э.Амартүвшин Италийн Сан карло театрт дуулна

        МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дэлхийн шилдэг театрын нэг Италийн Неаполь хотын Сан Карло театрт сар гаруй хугацаанд гэрээгээр ажиллахаар болов.

Тэрбээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийн Риголеттын дүрд дөрвөн удаа дуулах юм.

Үүний дараа буюу ирэх дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. 

Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт,  Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулсан байна.

Дашрамд дурдахад, суут Ж.Верди өөрөө 1737 онд байгуулагдсан энэхүү театрт олон жил ажиллаж байсан бөгөөд театрын нэр дэлхийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигддэг аж.

Ж.Болор/МОНЦАМЭ

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү