close
Спорт

Лейброн Жеймс 10000-аас дээш оноо авсан 14 дэх тоглогч боллоо

        МОСКВА./TASS/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолт болж, “Кливленд” баг “Финикс”-ийг талбай дээр нь 120:116 харьцаагаар хожжээ.

Талбайн эзэн багийн Эрик Бледсоу 31 оноо, зочин багийн Леброн Жеймс 28 оноо авснаар багийнхаа тоглогчдыг хошуучиллаа. Л.Жеймсийн хувьд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд 10 мянгаас дээш оноо авсан 14 дэх тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Карим Абдул-Жаббар /15 837 оноо/ шилдэгт тооцогддог юм.

NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний өөр нэгэн тоглолтод “Клипперс” баг өөрийн талбайд “Майами”-г 98:86 харьцаагаар буулган авчээ. Энэ тоглолтын үеэр Лос-Анжелесийн холбон тоглогч Крис Пол 8000 дахь оновчтой дамжуулалтаа хийсэн нь онцлох үйл явдал байлаа. 

Ингэснээр тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 8 мянгаас дээш удаа оновчтой дамжуулалт хийсэн 10 дахь тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Жон Стоктон /15 806 дамжуулалт/ тэргүүлдэг юм.

Б.Адъяахүү/МОНЦАМЭ

 
Лейброн Жеймс 10000-аас дээш оноо авсан 14 дэх тоглогч боллоо (1)
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү