close
Технологи

Сансраас ирдэг нууцлаг долгионы эх үүсвэрийг эрдэмтэд анх удаа тогтоожээ

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Сансрын гүнээс нууцлаг радио долгион ирдгийг эрдэмтэд арваадхан жилийн өмнө илрүүлсэн. Тэгвэл тэрхүү долгион хаанаас ирж буйг одон орончид анх удаа тогтоожээ. 

Энэхүү судалгааг Корнеллийн их сургуулийн профессор Шами Чаттэржээгээр ахлуулсан эрдэмтэд явуулсан аж. Тэд сүүлийн зургаан сарын дотор 83 цагийн ажиглалт хийжээ. 

Тэдний судалгаанаас үзвэл, нууцлаг долгион нь Дэлхийгээс гурван тэрбум гэрлийн жилийн зайд орших одой галактикаас ирж байгаа аж. 

Гэхдээ энэхүү долгион хэрхэн Дэлхийд ирж буй нь маргаан дагуулж байна. Учир нь, энэхүү нээлт одоо мөрдөгдөж буй олон хуулийг үгүйсгэж байгаа аж. 

Энэхүү долгионыг боловсруулдаг "FRBs" нь Нар 10 мянган жилийн турш гаргадаг энергийг нэг миллисекундын дотор ялгаруулах хүчин чадалтай гэнэ. 

"FRBs" нь оддын тэсрэлт, хар нүх нейтрон одыг залгих зэрэг огцом хөдөлгөөнд үүсдэг. 

Эх сурвалж: The Guardian

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү