close
Технологи

Фэйсбүүкийн 2016 оны "Хамгийн, хамгийн 10"

        Хүмүүс өөрт тохиолдсон үйл явдал, нийгэмд хамгийн их шуугиан тарьж буй зүйлсийг хуваалцахаар олон нийтийн сүлжээнд зочилдог. Тэгвэл дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээ болох Фэйсбүүкээр 2016 онд хамгийн их яригдсан 10 сэдвийн жагсаалтыг гаргасан байна. 

Энэ жил фэйсбүүк хэрэглэгчид өөр ямар ч видеоноос илүү Кандас Пайны "Chewbacca Mom" нэртэй LIVE бичлэгийг үзжээ. Тэрбээр энэхүү бичлэгээ "амьдралын энгийн баяр баясгалан" гэж нэрлэсэн байв.

Ердөө дөрвөн минутын урттай энэхүү бичлэгэнд Пайн машиндаа суугаад "Оддын дайн" киноны нэгэн дүр болох chewbacca-ны багийг зүүж, инээж байгаа нь олон хүний сонирхлыг татжээ. Тавдугаар сарын 20-нд цацагдсан тус бичлэгийг нийт 164 сая хүн үзсэн байна. 

Харин хоёр дахь хамгийн их хүн үзсэн бичлэгээр хөгжимчин Тед Ёмэрийн ёочин тоглож буй видел шалгарчээ. Тус бичлэгийг наймдугаар сард хийснээс хойш 85 сая үзсэн байна. 

Түүнчлэн хамгийн их хандалттай байсан 10 LIVE бичлэгийн дөрөв нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байв. Харин улс төрийн бус сэдвээр, Далласын иргэд цагдаа нарыг тэврэхээр дугаарлаж буй хүмүүс болон мод огтолж буй ачааны машины видео оржээ. 

Харин фэйсбүүк хэрэглэгчдийн хамгийн их сонирхлыг татсан сэдэв нь улс төр байлаа. Тухайлбал, Фэйсбүүкээр хамгийн их яригдсан сэдвээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль тодорсон бол хоёрдугаарт Бразилын өмнөх ерөнхийлөгч Дилма Руссеффын авлигын хэрэг, албан тушаалаасаа огцорсон асуудал шалгарлаа. 

Түүний араас Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн бодлого, Их Британи Европын холбооноос гарах эсэх санал асуулга буюу Брексит, түүний үр дагаврын талаар постууд оржээ. 

Харин улс төртэй холбогдолгүй хамгийн их яригдсан асуудал нь Pokémon Go тоглоом байлаа. 

Түүнчлэн африк гаралтай хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөн буюу "Black Lives Matter", Олимп, "Super Bowl" тоглолт, Дэвид Бови болон Мухаммед Алигийн үхлийн талаар хүмүүс хамгийн их пост бичжээ. 

  • Эх сурвалж: Fortune, Facebook Newsroom

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү