close
Технологи

Iphone дээр зургийн ХЭМЖЭЭГ хэрхэн өөрчлөх вэ?

3 сарын өмнө

       Одоо зураг авах, засах ажлыг хамгийн хялбар хийх төхөөрөмж нь iPhone болчихсон үе. Зураг авах ч хялбар зүйлүүдийн нэг харин зураг засах нь зарим хүмүүст тийм ч амар ажил биш байх магадлалтай. 

Хэрвээ та фэйсбүүк, твиттер хуудсандаа зурган пост оруулах гэж байгаа бол хэмжээг нь өөрчлөх, хасч засах шаардлага гардаг л байх. Тийм бол доорх зааврыг нэг хараарай. 

- Зураг хасч, засах бол Photos аппликэйшныг нээ
- Дэлгэцийн доод буланд байрлах Edit товч дээр дар, дараа нь Crop/Rotate товч дээр дар.
- Ингэснээр зураг дээр цагаанд хүрээ гарч ирэх бөгөөд та уг хүрээнд тохируулан зургаа хасаарай. Түүнчлэн зургаа ямар харьцаатай хасах тохиргоог хийчихсэн 3:4 эсвэл 5:7 гэсэн тохиргоо ч бий.
- Дараа нь Done товч дээр даран зургаа хадгалаарай. 

Харин зургийн хэмжээг өөрчлөх нь арай өөр аппликэйшн ашиглах үйлдэл шаардана. Бидний хувьд Pixelmator for the iPhone хэмээх аппликэйшн ашиглахыг зөвлөж байна. Зураг засах хамгийн хүчирхэг аппын нэг. Хэрэглэхэд ч хялбар.

- Зургийн хэмжээ өөрчлөхийн тулд Pixelmator аппликэйшныг ашиглан зургаа нээ. Paintbrush товч дээр даран Format цэсийг сонго.
- Дараа нь Arrange товч дээр даран Size цэсийг сонго. Энд та зургийн хэмжээг багасган тохируулах боломжтой.

3 сарын өмнө

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү