close
Эрүүл мэнд

Умайн хоргүй хавдар / миома / тухай

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Умайн хоргүй хавдар нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хамгийн олон тохиолддог даавраас хамааралтай, умайн булчингийн эдийн хоргүй хавдар юм. 

Умайн булчингийн эрүүл байдал алдагдаж эмгэгшиж томрох, эд эсийн түвшинд өөрчлөлт орохыг умайн хавдар/ миома/ гэнэ. 

Голдуу 35-45 насны эмэгтэйчүүдэд тохиолддог ба ихэнхдээ ургалт нь удаан байдаг.

Үүсэх шалтгаан: 

  • Дааврын өөрчлөлт хямрал
  • Удамшил
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Үргүйдэл
  • Дутуу төрөлт
  • Таргалалт, чихрийн шижин
  • Үр хөндөлт олон удаа хийлгэсэн зэрэг нөлөөлнө. 
  • Үүнээс гадна эрдэмтэд миомыг сэтгэл хямралтай холбоотой гэж тогтоосон байна. 

Шинж тэмдэг бага илэрдэг: 

  • Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх,
  • Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах,
  • Хэвлийн доогуур ба ууц нуруугаар өвдөх,
  • Бэлгийн харьцаа хийхэд өвдөх,
  • Хэвлий хавиар томрох,
  • Шээс саадтай гарах,
  • Өтгөн хатах зэрэг зовиурууд илэрнэ. 
  • Хавдарын хэмжээ, байршил зэргээс хамаарч шинж тэмдэг харилцан адилгүй илэрнэ. 

Умайн хоргүй хавдрыг эмчлүүлэхгүй удаан явснаас хэт их цус алдаж цус багадалтад орох, томорч орчны эдээ дарах, хавдар хөл дээрээ мушгирах, цус алдах, цусны эргэлтийн хямралаас хавдар шохойжих болон үхжих, зарим тохиолдолд халдварлан идээт буглаа үүсэх, үргүйдэх, хортойд шилжих зэрэг хүндрэлүүд гарч болно. 

Эх сурвалж: Юнимед Интернейшнл

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү