close
Эрүүл мэнд

Газар Дундын тэнгисийн ургамлаар Паркинсоны өвчнийг анагаана

2 сарын өмнө

        ВАШИНГТОН. /VOA/. Газар Дундын тэнгис болон түүний ойр орчмын газруудад ургадаг ургамлын хандыг Альцгеймер болон Паркинсоны өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэх боломжтой ажээ.

Өргөст лийр болон далайн хүрэн замган дахь химийн бодис нь насжилттай холбоотой өвчтэй хүмүүсийн тархинд наалдамхай товруу үүсэх явцад саад болдог гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр товруу нь тархины үйл ажиллагааг аажмаар муутгаж, үхэлд хүргэдэг Альцгеймер болон Паркинсоны өвчний шинж тэмдэг аж.

Харин энэ ургамлын ханд нь хор багатай тунадасаар наалдамхай товрууг сольж өөрчилдөг байна.

Мальтын их сургууль болон Бордо хотын их сургуулийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд ургамлын химийн хандыг Альцгеймерийн өвчтэй хүмүүст илэрдэг бета амилойд тунадастай шар айргийн хөрөнгөн дээр туршжээ. Ургамлын хандыг шар айргийн хөрөнгөн дээр хийхэд хөрөнгөний байдал аажмаар сайжирч байв.

Дараа нь Альцгеймерийн өвчний шинж тэмдгийг бий болгохын тулд генийн өөрчлөлттэй жимсний ялаан дээр хандыг туршсан байна. Ялаанд далайн бор ургамлын ханд өгөхөд тэдний амьдрах хугацаа хоёр өдрөөр уртсаж байжээ. Харин өргөст лийрийн ханд нь энэ хугацааг 4 хоногоор уртасгаж байв. Ялааны амьдрах нэг өдөр нь хүний нэг жилийн настай тэнцүү байдаг ажээ. 

Д.Нямтулга/МОНЦАМЭ

2 сарын өмнө

 
Газар Дундын тэнгисийн ургамлаар Паркинсоны өвчнийг анагаана (1)
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү