close
Уул уурхай

Уул уурхайн бүтээн байгуулалтын шатанд авлигын эрсдэл өндөр гэв

Болор Бялжинням

1 жилийн өмнө

        “Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ өнөөдөр танилцууллаа. Судалгааг НҮБХХ-ийн захиалгаар  хийжээ. 

Тус судалгаа эдийн засаг нь уул уурхайгаас шууд хамааралтай байдаг манай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж онцолсон.   Судалгаагаар ашиглалтын өмнөх, бүтээн байгуулалт, ашиглалтын, хаалтын үе шатуудад эрсдлийн үнэлгээ хийж Төрийн зохицуулалт, бүртгэл зөвшөөрөл, хяналтын механизмыг нарийвчлан судалсан байна. Яг ийм төрлийн судалгааны ажил манай улсад анх удаа хийгдсэн нь энэ юм.

Судалгааны дүнгээр ашиглалтын өмнөх болон бүтээн байгуулалт, ашиглалтын  шатанд авлига их байгааг тогтоосон байна. “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ-ын төслийн зөвлөх Б.Батбилэг “Ер нь эдийн засгийн асуудалд төрийн оролцоо бага байвал авлигыг багасгах боломжтой” гэв.

Дэлхийн хэмжээний авлигын түвшинг харьцуулан гаргадаг “Транспаренси Интернейшнл” олон улсын байгууллагын 2014 оны судалгаанд 175 орон хамрагдсанаас манай улс 80 дугаар байранд жагсаж байжээ. 

Харин 2015 онд 72 дугаарт орсон байна. Энэ тухай АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Л.Батбаяр “Манай улсад боловсрол, барилга, уул уурхай, эрүүл мэндийн салбарууд авлигад өртөх эрсдэл хамгийн өндөр байдаг. Энэ салбаруудад эхнээс нь авлигын эрсдлийн үнэлгээ хийгээд явж байна” гэв.

Болор Бялжинням

1 жилийн өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү