close
Дэлхий

Станбулчууд гудамжны амьтдаа хүйтнээс хамгаалахын тулд чадах бүхнээ хийжээ

        Станбул хотод 2009 оноос хойш хамгийн хүчтэй цасан шуурга болж, ганцхан шөнийн дотор 65 см зузаан цасан хунгар тогтжээ. Түүнээс гадна хэдэн зуун нислэг цуцлагдсан байна. 

Тэгвэл амьтанд хайртай Станбулчууд хотынхоо гудамжны муур, нохдыг тэсгим хүйтнээс хамгаалж, дулаан хонуулахын тулд чадах бүхнээ хийжээ. 

Тэдний нэг Сэлчук Баяал эзэнгүй муурнуудыг бяцхан дэлгүүртээ хонуулж, хооллож ундалжээ. 

Тэрбээр "Бид бол хүмүүс. Бурхан эдгээр амьтдыг бидэнд найдан үлдээсэн. Тиймээс бид тэднийг асарч, хамгаалах үүрэгтэй" гэж ярьсан байна. 

Тэрбээр унтах газар өгсөнд муурнууд өөрт нь талархаж байгаад итгэдэг гэнэ. Түүнээс гадна түүний дэлгүүр тусламж хэрэгтэй хүн, амьтан, хэнд ч нээлттэй гэдгийг хэлжээ. 

Түүнтэй адилаар дэлгүүрийн эзэд хаалгаа онгойлгож амьтдыг оруулан дулаан хонуулсан байна. 

Түүнээс гадна цаасан хайрцгаар ор засч амьтдыг хэвтүүлээд дээрээс нь хөнжил нөмөргөжээ. Мэдээж тэднийг өлсгөхгүйн тулд сайтар хооллосон гэнэ. 

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү