close
Дэлхий

Приус тэргүүлэв

        2016 онд Японы зах зээлд гарсан шинэ загварын машинуудаас хэрэглэгчдийг хамгийн их татсан машин бол Тоёота компанийн хайбрид /приус/ байв. 

Энэхүү машины Японы хэрэглэгчдийг татах болсон гол шинж нь эдийн засгийн зардал багатайд оршино. Приус дээрх үзүүлэлтээрээ дөрвөн жилийн дараа Японы автомашины зах зээлд борлуулалтаараа дахин тэргүүлээд байгаа юм.

“Японы автомашин худалдаа, хамтын ажиллагааны нийгэмлэг” –ийн ажлын хэсэг өнөөдөр 2016 онд Японы дотоодын зах зээлд борлогдсон машины тоо, хэмжээг танилцуулав. 

Өнгөрөгч онд Тоёота компанийн шинэчилсэн загварын хайбрид 248,258 ширхэг борлогдсон амжилтаар тэргүүлжээ.

Хонда компанийн суудлын хөнгөн тэрэг N-BOX, 186,367 ширхэг борлогдсоноор дэд байранд оров. Гуравдугаар байранд мөн Тоёота компанийн хайбрид Акуа 168,208 ширхэг борлогдсоноор оржээ. 

Хэрэглэгчид эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй машин сонирхох болсон бөгөөд дээрх машинууд хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр “Японы автомашин импортлогчдын холбоо”-ноос өнгөрсөн жил хамгийн сайн борлогдсон импортын машины мэдээллийг гаргажээ. 

2016 онд Японд борлуулалтаараа BMW компанийн MINI тэргүүлээд байна. 1961 оноос хойш явуулж эхэлсэн судалгааны дүнгээс харахад тус компаний машин анх удаа Японы зах зээлд тэргүүлсэн нь энэ юм. 

Харин өдийг хүртэл борлуулалтаараа тэргүүлж байсан Volkswagen компанийн  GOLF загвар дэд байранд шалгарчээ.

М.Билгүүн

Эх сурвалж: NHK news/Mongolian Economy

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү