close
Дэлхий

"Алибаба" АНУ-д нэг сая ажлын байр бий болгоно гэдэг бодит бус амлалт

        "Алибаба"-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма Дональд Трамптай өнгөрсөн Даваа гаригт уулзахдаа ойрын таван жилийн дотор АНУ-д нэг сая ажлын байр шинээр бий болгохоо амласан. 

Гэхдээ энэ нь тодорхойгүй, төөрөгдүүлсэн амлалт гэдгийг шинжээчид хэлж байна. 

Жэк Ма АНУ-д үйлдвэр барихгүй, үйл ажиллагааны төвөө шинээр байгуулах төлөвлөгөө гаргаагүй байна. Түүнээс АНУ-д томоохон хөрөнгө оруулалт хийх сураг ч сонсогдсонгүй. 

Өөрөөр хэлбэл Магийн амласан нэг сая шинэ ажлын байр ихэнх шинжээч, эдийн засагчдын хэлдэг тодорхойлолттой тохирохгүй байна. Харин үүнийг АНУ-ын нэг сая жижиг бизнес эрхлэгчдийг "Алибаба"-д нэгдэхэд тусална гэж ойлгох хэрэгтэй гэнэ.

Ма нэг сая ажлын байрыг шинээр бий болгохын тулд дээрх бизнес эрхлэгчид дахин нэг шинэ ажилтан авах шаардлагатай болтол нь дэмжих хэрэгтэй. 

Дундаж хятад хэрэглэгчид хуурамч бүтээгдэхүүнээс зайлсхийн барууны бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон. Тиймээс АНУ-ын амин дэм, нэмэлт тэжээл, хүүхдийн бүтээгдэхүүнүүд "Алибаба"-гаар эрэлттэй байж болох юм. 

Гэсэн ч АНУ дахь "Алибаба"-гийн борлуулалт өчүүхэн хэвээрээ байна. Өнгөрсөн жилийн байдлаар АНУ-ын 7,000 брэнд энэхүү флатформоор дамжуулан 15 сая долларын худалдаа хийсэн байна. Үүнийг өнгөрсөн 11 дүгээр сард болсон Ганц биечүүдийн өдрөөр хийсэн "Алибаба"-гийн 17.8 тэрбум долларын худалдаатай харьцуулбал маш бага дүн юм. 

Тиймээс "Үнэндээ тийм олон ажлын байрыг шинээр бий болгох нь бодит бус амлалт" гэж Хятадын зах зээлийн судалгааны группын захирал Бэн Кавэндэр хэлсэн байна. 

Эх сурвалж: CNN

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү