close
7 Шинэ мэдээ

Эрүүл мэнд

Ханиад томууны 10 нэр төрлийн эмийн үнийг 100 хувь хөнгөлөхөөр боллоо

10 нэр төрлийн эм, 30 бэлдмэлийн үнийг 100 хувь хөнгөлөх болж, жагсаалтыг баталсан талаар өнөөдөр ХНХЯ-наас мэдээлэв.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 09, Даваа гараг, 12:10 цагт

        Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ард иргэдэд нэн хэрэгтэй байгаа бас нэгэн шийдвэрийг гаргалаа. 

Тодруулбал, Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. 

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. 

Энэхүү тогтоолыг энэ нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны гуравдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөнө.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.