close
2 Шинэ мэдээ

Фото мэдээ

Монгол гэрэл зурагчны бүтээлийг 2016 оны дэлхийн шилдгээр нэрлэжээ

Монголын -40 хэмийн өвлийн хүйтнийг ажрахгүй туулж буй гэрэлтсэн шаргал өнгийн дэлтэй энэхүү морины зургийг гэрэл зурагчин Ч.Батзаяа авсан байна.

Нийтэлсэн: Б.Чулуунцэцэг
1 сарын 02, Даваа гараг, 15:15 цагт

        Их Британийн үндэсний өдөр тутмын "The Daily Telegraph" сонин 2016 оны дэлхийн амьтны шилдэг гэрэл зургуудын нэгээр монгол морины зургийг нэрлэжээ. 

Монголын -40 хэмийн өвлийн хүйтнийг ажрахгүй туулж буй гэрэлтсэн шаргал өнгийн дэлтэй энэхүү морины зургийг гэрэл зурагчин Ч.Батзаяа авсан байна. 

Тус жагсаалтанд мөн үхсэн эмэгчнээ хүзүүгээр нь тэвэрч буй имж, нэмэлт эрдэс бодисоо авахаар амьтны яс хүлхэж буй анааш, тавцангаас унаж буй аварга панданы бамбарууш, халимны дүрс үүсгэн нүүдэллэж буй хар тодол зэрэг 20 амьтны зураг багтжээ. 

Эх сурвалж: Telegraph

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.