close
3 Шинэ мэдээ

Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №17

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 10, Мягмар гараг, 22:00 цагт

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Пионерт элсч буй сурагчид (1974 он)


Онгийн хийд. Дундговь аймаг (1930-аад он)


Жүжигчин Д.Элбэгсайхан Б.Даваасүрэн нар


Ардын хувьсгалын 29 жилийн ойн баяр наадмын үеэр Маршал Х.Чойбалсан "Буур" Жамъян аваргатай хууч хөөрч буй агшин (1950 он)


Монголын ууган археологич Х.Пэрлээ Чехословакийн судлаач Лумер Йисл хамт Хэрлэн барс хотын туурийн өмнө (1960-аад он)


Сансрын нисгэгчид гэр бүлийн хамт


Билэгийн Дамдинсүрэн. Дэлхийн залуучууд оюутны их наадмын үеэр (1947 он)


Индрийн тавцан нь Д.Сүхбаатарын талбайн төв хэсэгт байрлаж байжээ (1930-аад он)


Монгол улсад орчин үеийн циркийн урлагийг үүсгэн байгуулагчдын нэг МУГЖ Ж.Раднаабазар (1940-өөд он)


Ардчилсан Үндсэн хуулиа баталсны дараа чуулганы танхимд Төрийн сүлдээ өөрчилж буй нь (1992 он)

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.