close
2 Шинэ мэдээ

Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №15

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 07, Бямба гараг, 19:35 цагт

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Ю.Цэдэнбал А.И.Филатова нар


БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНХАУ байгуулагдсаны 5 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр Мао Зэдунтай уулзав (1954 оны 09-р сар)


1971 онд Хятадын Маршал Линь Бяо зүүн хязгаараар хил зөрчин, Суваргын хөндийд сүйрсэний дараа ослын газар Хятадын элчин сайд ирээд буй нь


Улсын баяр наадмын нээлт (1946 он)


Уран барималч С.Чоймбол Маршал Х.Чойбалсангийн хөшөөг бүтээх ажлын үеэр (1946 он)


"Бөмбөгөр ногоон" театрт үзвэр үзэхээр цуглаж буй нь (1930-аад он)


Манжийн есөн эрүү шүүлтийн нэг болох мөглөнд сууж буй хоригдолд уух юм аягалж өгч буй нь (20-р зууны эхэн)


Залуу жанжин Ж.Лхагвасүрэн


Юмжаагийн Цэдэнбал (1950-иад оны үе)


Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн, яруу найрагч Б.Явуухулан, Н.Банзрагч, Н.Надмид нар Майн баярын жагсаалын үеэр (1963 он)

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.