close

Фото мэдээ

Зураг түүх өгүүлнэ №14

Хамаг бүхэн шороо мэт арилж, гагцхүү гэрэл зураг түүх болж үлдэнэ.

Автор VIEW
1 сарын 05, Пүрэв гараг, 19:35 цагт

        Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт. 

Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг цувралаар хүргэж байна.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн эхнэр Нина Чистякова (1934 он)


Үзвэр тарсаны дараа. Элдэв-Очирын кино театр


Улаанбаатар хот (1950-иад он)


Маршал Х.Чойбалсан Д.Сүхбаатар жанжны гэргий Н.Янжмаа нар


1950-иад оны хүнсний барааны дэлгүүр


Б.Асафьев-ын "Бахчисарайн оргилолт булаг" балетыг анх дэглэсэн ЗХУ-ын нэрт балетмейстер А.В.Хабаева Монгол уран бүтээлчдийн хамт (1956 он)


Майн нэгний жагсаалд оролцож буй ээж хүү хоёр (1969 он)


57-р корпусын командлагч Г.Жуков цэргүүдтэй хөөрөлдөж буй нь. Халх гол (1939 он)


Баяр наадмын нээлт дээр нам төрийн удирдагчдад цэцгийн баглаа бэлэглэхээр гүйж буй хоёр хүүхэд (1946 он)


Алиа Б.Содном

Гэрэл зургийг: Зураг түүх өгүүлнэ твиттер хуудаснаас ашиглав.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.